| | USD/MNT 0₮

“Чингис хаан” банкинд хүүхдүүдийнхээ хамт хувь эзэмшдэг “Нүүдэлчин” группийн эзэн Б.Шүхэрт гэж хэн бэ

ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар 2001 онд байгуулагдаж байсан “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягтай хамт авлигын хэргээр шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ.

Тус банкийг байгуулагдсан даруйд ТУЗ-ийн даргаар нь С.Громов гэх эр ажиллаж байсан бөгөөд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай манай улсын хамгийн анхны банк болсон юм.

Тухайн үедээ оросын мафийн мөнгийг “угаадаг” хэмээн хардагддаг, тодорхой бус, олон нийтэд нээлттэй бус үйл ажиллагаатай банк.

Гэхдээ сүүлд буюу 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон бөгөөд “Нүүдэлчин” группийнхэн буюу Гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт хэмээх эрхмийн хүүхдүүд дийлэнхи хувийг нь эзэмшдэг гэх мэдээлэл гарав.

Гэхдээ “Чингис хаан” банкинд хувь эзэмшигчийн нэр бол Шүхэртийн Бүтэд гэж эмэгтэйн нэр дээр байдаг юм байна. Тэр нь Б.Шүхэртийн охин ажээ.

Тэгвэл банкир Б.Шүхэрт гэж хэн бэ. Тэрбээр гэр бүл буюу үр хүүхдүүдийнхээ хамт хэд хэдэн хувийн компанитай.

Тодруулбал, “Нүүдэлчин” группийн охин компани болох “Мондулаан трейд” гэж компани нь улсад бүртгэлтэй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тухайлбал, “Мондулаан трейд” компани анх 1998 онд байгуулагдаад 2000 оноос уул уурхайн салбарт ажиллаж, одоо Төв аймгийн Заамар сумын нутагт алтны шороон ордод дагнан олборлолт явуулдаг компани аж.

“Нүүдэлчин групп” ХХК нь уул уурхайн салбарт “Мондулаан трейд” ХХК, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК”, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК, хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Эрдэнэт Фүүдс” ХХК, хөдөө аж ахуйн салбарын голлох чиглэл болох механикжсан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг үүсгэн байгуулж зургаан охин, нэг хараат компанитайгаар ажиллаж байна.

Тэгвэл “Мондулаан Трейд” ХХК-ийн толгой компани болох “Нүүдэлчин групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хэн хэн байдаг вэ. Ерөнхий дарга нь Шүхэртийн Жаргал, гишүүд нь Гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт, түүний хүүхэд Шүхэртийн Бүтэд, Шүхэртийн Батнасан, Шүхэртийн Лхамсүрэн /Барилга хот байгуулалтын дэд сайд байсан/ нар байдаг аж.

Ийнхүү гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн өөрийн хүүхдүүдтэйгээ хамтарч байгуулсан гэр бүлийн компаниуд байгаа бөгөөд өнгөрсөн онд Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс  зээл авч байсан баримтууд нь байдаг аж.

 

“Мондулаан Трейд” ХХК-ийн толгой компани болох “Нүүдэлчин групп”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хэн хэн байдаг вэ. Ерөнхий дарга нь Шүхэртийн Жаргал, гишүүд нь Гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт, түүний хүүхэд Шүхэртийн Бүтэд, Шүхэртийн Батнасан, Шүхэртийн Лхамсүрэн /Барилга хот байгуулалтын дэд сайд байсан/ нар байдаг аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.