| | USD/MNT 0₮
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид зардлын тайлангаа Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Тус тайланд дурдсанаар нэр дэвшигчдээс 638.8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрогт 13 нам, 4 эвслээс болон бие даагчнийт 606 нэр дэвшигч сонгуульд оролцсон байна. Нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 469 нэр дэвшигчдийн дансанд нийт 66 тэрбум 778 сая 200 мянган төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 67 тэрбум 260 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 855 сая 900 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 1 тэрбум 337 сая 700 мянган төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.
Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360 сая 400 мянган төгрөгөөс 775 сая 500 төгрөгийн хооронд тогтоосон зардлын дээд хэмжээг 2 нэр дэвшигч нийт 48 сая 800 мянган төгрөгөөр хэтрүүлжээ.
Сонгуулийн зардлын тайлангийн аудитаар нийт 2 тэрбум 10 сая 400 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д “Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны хуулгыг ирүүлэхээс 2 нэр дэвшигчдийн дансны хуулгыг ХААН болон Кредит банкууд ирүүлээгүй байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.