| | USD/MNT 0₮

Шүүгч Д.Цолмон:Хууль бус үйлдэл хийгээгүй учраас үнэн мөн нь тогтоогдож, нэр төр сэргээгдэнэ гэдэгт итгэж байна

Нэр бүхий 17 шүүгчийг Салхитын мөнгөний ордны хэрэг болон хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудалд буруутган шалгаж, бүрэн эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа.

Тухайлбал, нэр бүхий 17 шүүгчийн зургааг нь Салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бол бусдыг нь хууль бусаар хөрөнгөжсөн, орлого хөрөнгөө тайлбарлаж, нотлож чадахгүй байгаа гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Гэхдээ тэднээс хоёрынх нь эрхийг сэргээж, ажилд нь эргүүлэн томилохоор болсон гэх мэдээлэл ч байна.

Тэгвэл дээрх нэр бүхий шүүгчдийн нэг болох Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон энэ хэрэгтэй холбогдуулан өөрийн байр сууриа фэйсбүүкээрээ дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр “Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон байна. Би 1992 онд МУИС -ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, улаан дипломтойгоор төгсч, одоогийн удирдлагын акадёмид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл 28 жил тасралтгүй багшилж, хуульчдыг давтан сургах төв, хууль зүйн үндэсний хүрээлэнд багш, эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2013 онд шүүгчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор шалгарч, дээд шүүхийн шүүгчээр томилогдон 6 дахь жилдээ өөрийн бүх хүч чадал, эрдэм мэдлэгээ энэ ажилдаа шударга үнэнчээр ажиллаж, бас хуулиар зөвшөөрөгдсөн багшлах ажлаа хийсээр ирсэн.

Өөрийн хийж байгаа ажилдаа зүрх сэтгэл, мэдлэг чадвараа бүрэн дайчилж ажилласаар ирсэн.

Харин 4 сар гаруйн өмнө бүрэн эрх түдгэлзүүлсэн захирамж гарахад хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй, цочирдсон хэдий ч өөрийгөө ямар нэгэн хууль бус үйлдэл, хуйвалдаанд оролцоогүй болохоор хууль журмынхаа дагуу шалгаад үнэн мөн нь тогтоогдож, нэр төр минь сэргээгдэнэ гэдэгт итгэж байсан тул хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэлгүй өнөөдрийг хүргэлээ.

Харин төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад гомдлоо зохих журмаар нь гаргасан ч ихэнх нь хуульд заасан хугацаанд хариу өгсөнгүй. Өнөөдрийг хүртэл мөрдөгч болон прокуроруудыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөөнд авталгүйгээр хууль ёсоо дээдлэн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэсэн хэвээр байгаа хэдий ч "...өрх толгойлсон, харж хандах, хамгаалах албан тушаалтан байхгүй, араас нь хөөцөлдөөд хамгаалаад явах ар талын хүчгүй, хамгийн сул нөхцөлтэй өөрийн чадлаараа өдий зэрэгтэй яваа энгийн нэгэн" надад ов зальтай, бусдын нэрийг ашиглагч хүмүүсийн хийсэн үйлдлийг "ТААМГААР" тулгаж, хууль ёс онол номыг үгүйсгэж байгааг эрс эсэргүүцэж, Та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж байна.

Эрхэм прокуроруудыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, гагцхүү хуульд захирагдахаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөө, дарамтад авталгүйгээр үнэн зөв шийдвэр гаргана гэдэг итгэлтэй байна. Хүндэтгэсэн Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон” гэжээ. 

 

 

 

Харин 4 сар гаруйн өмнө бүрэн эрх түдгэлзүүлсэн захирамж гарахад хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй, цочирдсон хэдий ч өөрийгөө ямар нэгэн хууль бус үйлдэл, хуйвалдаанд оролцоогүй болохоор хууль журмынхаа дагуу шалгаад үнэн мөн нь тогтоогдож, нэр төр минь сэргээгдэнэ гэдэгт итгэж байсан тул хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэлгүй өнөөдрийг хүргэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.