| | USD/MNT 0₮

Д.Мөнх-Эрдэнэ: УИХ-ын сонгуулиар АН-ын санхүүжилтээс 5 тэрбум орчим төгрөг баримтгүйгээр дутсан нь С.Эрдэнэтэй холбоотой

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ цаг үеийн асуудлаар хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ намууд хамтарч орохыг эсэргүүцэж байгаа бөгөөд БГД-ын АН-ыг хүргэн Т.Энхболдтойгоо нийлж авч, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

Д.Мөнх-Эрдэнэ: Намаа түгжилдэж өөр нам байгуулж саналыг нь хангалттай хуваасан нөхдүүдтэй нийлээд орон нутгийн сонгуульд үзэх гэж байгаа нь буруу.  Өөрөөр хэлбэл,  сөрөг хүчний МАХН мөн шизотой иргэдийн ямар ч билээ нэг намуудтай нийлчихсэн байгааг АН-ын бусад гишүүд ч хэлж байгаа. Үндэсний хэмжээний намыг ийм жижиг хэмжээнд авчирсан нь С.Эрдэнэ мэтийн хүмүүстэй холбоотой. Энэ хүн бол үлдсэн насандаа намын хаалгыг шагайхааргүй их луйвар хийлээ. Шонхор тауэрт үнэгүй суулгаж байгаа гээд л хурал дээр хүргэнтэйгээ нийлээд над руу томроод байсан чинь 20-30 хэдэн сая төгрөгийн сарын түрээс төлдөг байсан юм билээ. Дээрээс нь ҮБХ-ны гишүүдээ “Хандгайт” гээд хувийн амралтын газраа амрааж, сонгуулийн үеэр хятадад үйлдвэрлэсэн цамцнууд авчраад хэд дахин нугалаад мөнгийг нь авчихдаг, мөн хувийн оффисын байраа бүрэн засуулж аваад намаа ялагдангуут нь хөөгөөд явуулчихаж байгаа байхгүй юу.

Түүнчлэн АН-ын одоогийн удирдлага намд аудитын шалгалт оруулахад их хэмжээний мөнгөний асуудал үүссэн байна лээ. Тодруулбал, намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөөгүй гээд ойролцоогоор 4-5 орчим тэрбумын асуудал үүссэн гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, намын даргын ажлаа өгсөн С.Эрдэнэийг УИХ-ын сонгуулийн үеэр намын нэр барьж залилан хийсэн гэж би үзэж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ цаг үеийн асуудлаар хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ намууд хамтарч орохыг эсэргүүцэж байгаа бөгөөд БГД-ын АН-ыг хүргэн Т.Энхболдтойгоо нийлж авч, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.