| | USD/MNT 0₮

Д.Одбаяр ҮХЦ-ийн гишүүдийн хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзжээ

Өнгөрөгч долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий зургаан гишүүний саналаар Цэцийн нийт гишүүний хуралдааныг хуралдуулж, Цэцийн даргын ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр уг хурлыг өнөөдрийн 16.00 цагт хийхээр товлон нийт гишүүдэд зар хүргүүлсэн юм. Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай уулзаж энэ талаар шаардлага хүргүүлсэн боловч тэрбээр Цэцийн зарим гишүүдийн хамт товлосон цагт хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул тэдгээр гишүүдийг оролцуулах, Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулав. Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр тушаал гаргасан хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн болно. Цэцийн нийт гишүүний хуралдааны товыг жич мэдээлэх гэнэ.

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болж түр завсарлав
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.