| | USD/MNT 0₮
"Дархан Монгол ногоон нэгдэл" /ДМ/ ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Жил гаруй хугацааны турш үргэлжилсэн уг маргаан өнөөдөр эцэслэгдэж, шүүх “Дархан Монгол ногоон нэгдэл”-ийн талд шийдвэрээ гаргалаа. Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Д.Даш “ДМ-ийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болголоо. Энэхүү шийдвэрээр Монгол Улсыг 20 тэрбум ам.доллараар хохироосон Дубайн гэрээ хүчингүй болж байна. Энэхүү сайхан мэдээ цааш үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Учир нь шүүхийн шийдвэр гарснаас 14 хоногийн дотор хариуцагч тал буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар давж заалдахгүй бол шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Энэ бол тохиолдлын хэрэг биш. Нэг жилийн дотор Монгол Улсын хувьд маш сайхан үйл явдлууд болж байна. Жишээлбэл, Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд авсан, хууль хүчний байгууллагуудаас МАНАН-гийн удирдлагуудыг сольсон." хэмээлээ.
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зөвлөх Ч.Бат-Эрдэнэ: Дубайн гэрээг байгуулахдаа тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нийт дөрвөн удаа захирамж гаргасан байдаг. Үүнийг хууль бус болохыг нотлохоор шүүхэд өгсөн, шүүх ч нотолж өглөө. Энэ бол Монголчуудын хувьд түүхэн амжилт юм.
Өмгөөлөгч Б.Батбаяр: 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдсон дөрвөн захирамжийг хүчингүй болголоо. Ингэхдээ Захиргааны тухай хуулийн 47.1.3-т зааснаар "Илт хууль бус захирамж гаргасан" гэсэн үндэслэлтэй. Монгол Улс 20-иод тэрбум ам.долларын өрөнд ороод байсан асуудал шийдэгдэж байна гэсэн үг.
"Дархан Монгол ногоон нэгдэл" /ДМ/ ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан.