| | USD/MNT 0₮

Ч.САЙХАНБИЛЭГИЙН БАЙГУУЛСАН ДУБАЙН ГЭРЭЭГ ШҮҮХЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

Дубайн гэрээг цуцлуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад удаж байгаа бөгөөд шүүх хурал өнөөдөр болж тус гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргасан талаар "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Д.Даш мэдэгдлээ.

Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан нэг жилийн турш үргэлжилж 20 гаруй удаа хойшилжээ. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2015 онд байгуулсан “Дубайн гэрээ” Монгол Улсад хохиролтой, эрх ашгийг ноцтой хохироосон гэрээ гэж  үздэг. Мөн Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг  АТГ-аас шалгаж, хэргийг прокурор, шүүх рүү шилжүүлээд байгаа юмДубайн гэрээ байгуулсан Ч.Сайханбилэгийн засгийн газрын шийдвэр Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн байна гэж үзэж захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой 4 захирамжыг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан байна.

 “Дубайн гэрээ”-гээр гадны банкаас авах 4.2 тэрбум долларын зээлийг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд маш их хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто” өөр дээрээ авч дураараа захиран зарцуулах эрхтэй болсон гэсэн үг.  Харин уг зээлийн хүү, алдангийг нь “Оюутолгой” ХХК төлнө гэх зэргээр 10 гаруй зүйл заалт Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалт байгаа юм.

Т.Цолмонсайхан

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.