| | USD/MNT 0₮
Ирэх сарын 15-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Хуулийн дагуу сонгуулийн хороод нөхөн нэр дэвшүүлсэн хүмүүсийн бичиг баримтыг нягтлан шалгаж, есдүгээр сарын 30-аас өмнө бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
Мөн нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн үнэмлэх олгосон өдрөөс буюу нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 30-нд олгох бөгөөд энэ өдрөөс сурталчилгаа эхэлж, аравдугаар сарын 14-ний 00.00 цагт дуусах юм.