| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгууль болохоос өмнө “Номгон санчир” компанийн захирлаар ажиллаж байсан А.Адъяасүрэнг АТГ-ынхан шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх асан, өдгөө Баянхонгор аймгийн сонгогчдын итгэлийг хүлээн гишүүн болоод буй түүнийг албан тушаалтанд хахууль өгсөн үйлдэл дээр нь шахам илрүүлсэн билээ. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд 100 000 ам.долларын хахууль өгсөн хэрэгт А.Адъяасүрэнг яллагдагчаар тооцож, тогтоолыг нь танилцуулахыг НПГ-аас АТГ-ын мөрдөгчид даалгасан юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийн хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд дээрх албан тушаалтанд “Peace tower”-ын 804 тоот өрөөнд хахууль өгсөн нь баримтуудаар нотлогдсон гэж хууль хяналтын байгууллагынхан үзсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан билээ. Түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад тэрбээр хүргэнээрээ дамжуулан хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Гэвч үйлдэл нь тодорхой, хахууль авагч нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруутайгаа хүлээсэн энэ хэргийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй болов. Учир нь нөгөө л УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх халхавчтай холбоотой.
ХАХУУЛЬ АВСАН АЛБАН ТУШААЛТАН НЬ ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН Ч...