| | USD/MNT 0₮

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 16.00 цагт Улаанбаатарт газардана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр 16.00 цагт Улаанбаатар хотод газардана. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхана.

Айлчлалаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгах бөгөөд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 16.00 цагт Улаанбаатарт газардана
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.