| | USD/MNT 0₮

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйгийн "СҮРДҮҮЛЭГ"

БНХАУ-ын Засгийн газраас Өвөр Монголд нэгдсэн сурах бичиг хэрэглүүлэх шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг Өвөрмонголчууд эсэргүүцэж байгаа. Учир нь Босоо Монгол бичиг үгүй болох магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлага олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад байгаа юм. Учир нь тэрбээр "Өмнөд Монголд дийлэнх нь уг шийдвэрийг талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугиж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна...

... Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс дороо зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна. Хятад улс хөрш орнуудынхаа хооронд хэрэгжүүлдэг “Ногоон гарц” журмыг одоогоор зөвхөн Монгол Улсад л хэрэгжүүлж байгаа" хэмээв. Энэ нь "Өвөрмонголчуудын асуудлыг анхаарахаа зогсоо, үгүй бол бид нүүрс авахгүй" гэсэн нэг төрлийн сүрдүүлэг хэмээн үзэх хүмүүс ч байна. Учир нь Элчин сайд Шадар сайдтай уулзах үеэрээ “Нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээ амлаж байна. Орон нутгийн түвшинд тодруулбал хоёр орны хилийн боомт хооронд зохицуулалт хийсэнээр тээвэрлэлтийн тоог нэмэгдүүлэх боломжтой” гэж байсан бол дээрх асуудлаас болж үгээ 360 хэм өөрчилж байгааг уншигч та бүхэн харж байгаа биз ээ.

БНХАУ-ын Засгийн газраас Өвөр Монголд нэгдсэн сурах бичиг хэрэглүүлэх шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг Өвөрмонголчууд эсэргүүцэж байгаа. Учир нь Босоо Монгол бичиг үгүй болох магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлага олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад байгаа юм. Учир нь тэрбээр "Өмнөд Монголд дийлэнх нь уг шийдвэрийг талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугиж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна...
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.