| | USD/MNT 0₮

АНХААР: Мотоциклтой иргэд осгож, нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүйтний эрч огцом чангарч, зургаан иргэн осгосон байдалтайгаар олджээ. Тухайлбал, Дундговь аймгийн “Зуут” гэдэг газар малчин П-оос арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 18.00-19.00 цагийн орчим иргэн Б/37 настай, эрэгтэй/, Э /57 настай, эмэгтэй/ мотоциклтой Дундговь аймгийн төв орохоор гарчээ. 11.17-ны өдрийн 07:55 цагт Б ээж Э-тэй холбогдож мотоцикл эвдрээд Сайнцагаан сумын Наран бригад 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км/-т алхаж байна гэсэн мэдээллийг 07.56 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрээс нь 2 иргэн, 1 автомашинтай,  нийт 7 хүн, 2 автомашинтайгаар 10:10 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж “Наран” бригадаас хойд зүгт 2 км-т “Хүн овоот” гэдэг газраас алга болсон 2 иргэний мотоциклыг 12:28 цагт олсон. “Наран” бригадаас урд зүгт 4 км-т “Зүлэгт бууц” гэдэг газраас алга болсон 2 иргэнийг хөлдөж нас барсаныг 13:45 цагт олж, цогцсыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Мөн энэ сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт 45 орчим насны хүн осгосон байдалтайгаар олдож, эмнэлэгт эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна.

Иймд иргэн та бүхэн өөрийн болон бусдын эрдэнэт амь насыг хайрлан хүндэтгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, хол замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг ОБЕГ болон ЦЕГ-аас анхааруулж байна.

Иймд иргэн та бүхэн өөрийн болон бусдын эрдэнэт амь насыг хайрлан хүндэтгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, хол замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг ОБЕГ болон ЦЕГ-аас анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.