| | USD/MNT 0₮

Н.Батсуурь: Миний биеэс допинг илэрсэн тул би хариуцлагаа хүлээнэ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шөвгийн 16-д тунан үлдсэн бөхчүүдээс сэргээш /допинг/-ийн шинжилгээ авдаг. Уг шинжилгээний хариугаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн гэх мэдээлэл тарсан. Тэгвэл Н.Батсуурь аварга тайлбар хийлээ. Тэрбээр "Миний биеэс допинг илэрсэн тул би хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ биеэс минь илэрсэн триметазидини эм илэрсэн. Энэхүү эм нь зүрхний өвчний үед уудаг ба допингийн хориотой эмийн жагсаалтанд багтсан эм юм билээ. Эмийн санд 400 төгрөгөөр зарагддаг энэ эмийг өөрөө авч уусан тохиолдол байхгүй. Шаардлага ч байхгүй. Тийм болохоор хэн нэгэн хольсон байх магадлалтай. Гэхдээ энэ бол миний хайнга, болгоомжгүй байдлаас үүдэлтэй тул зодог тайлж, шалгуулна" гэв.

Н.Батсуурь: Миний биеэс допинг илэрсэн тул би хариуцлагаа хүлээнэ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.