| | USD/MNT 0₮
Нийслэлд өнөөдөр -20 хэмийн тэсгим хүйтэн байна. Сүхбаатарын талбай дээр “Нарны хүү, Сарны охин” компанид 5 гаруй тэрбум төгрөгөөр залилуулсан иргэд жагсаал хийж, төрийн гурван өндөрлөг болон хотын Засаг даргыг энэ асуудлыг анхааралдаа харж аваасай гэсэн дээ хүйтнийг ч ажралгүй, жагсаалын уриа лоозон барьж, хөлөө товшин хүйтэн агаарт бээрч даарч зогсч байна.
Байрны 30 хувийн урьдчилгаа гэж нэг айлаас 15 сая, бүр 60 сая төгрөг хүртэл авчихаад өнөөдрийг хүртэл байраа ашиглалтад оруулаагүй, байрны хундаам гэж цутгаагүй, сүүлдээ байр барих газар нь хүртэл зөвшөөрөлгүй, худлаа болсныг мэдсэн захиалга өгсөн иргэд яахаа мэдэхгүй, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байна.
Энэ асуудлаас болж өнөөдөр залуу гэр бүл салж, байрны урьдчилгаа гэж банкнаас авсан зээлээ төлж чадахгүй өрөнд орж, түрээсийн байрнаасаа хөөгдөж, гудамжинд гарахаа хүртэл үзэж байна хэмээн ярилаа.
Шүүх, прокурор, хуулийнхан мөнгөтэй хүнд биеэ үнэлдэг болжээ гэв
Таван өдөр талбай дээр жагсаал хийх хохирогчид “Энэ Д.Гүрсоронз гэж хүний “Нарны хүү, Сарны охин” гэх барилгын компанид байрны урьдчилгаа 30 хувийн захиалга өгөөд өнөөдөр мөнгө ч үгүй, байр ч үгүй хохирчихоод байна. Байр барина гэж авсан газар нь хүртэл ямар ч зөвшөөрөлгүй болохыг нь мэдлээ. 500 гаруй иргэдийн мөнгө болох 5 гаруй тэрбум төгрөгийг худлаа хэлж залилж авчихаад өгөхгүй байна. Мөнгөө олж авъя гээд явахаар утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй. Одоо бүр оффис нь ч байгаа газраасаа хаашаа нүүсэн нь мэдэгдэхгүй.
Цагдаа, шүүхээр яваад ч бид ялагдаж байна. Энэ хүн чинь хууль шүүхийнхнийг худалдаад авчихжээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч Энхжаргал гэгч “Та нар эвлэрэлийн гэрээ хийчих. Эвлэрвэл та нарт ашигтай” гэдэг. Энэ юу гэсэн үг юм бэ. Эвлэрээд яваад байвал хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болоод бид хохирсон хэвээрээ үлдэнэ.
Д.Гүрсоронз гэдэг хүн өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр 48 цаг хоригдоод гарсан юм билээ. Түүнийг зохион байгуулалтайгаар батлан даалтад гаргасан байна. Шүүгч, прокурор нь мөнгөтэй хүнд худалдагдчихжээ. Луйварчин Д.Гүрсоронз гэгч хүн мөнгө төлөх ямар ч эдийн засгийн боломж байхгүй гэж яриад байгаа. Гэтэл хэдэн машинтай, 4-6 хаустай, газар хөрөнгөтэй. Тэднийгээ өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлчихээд өөрөө хөрөнгө мөнгөгүй гэж яриад байгаа юм. Хууль хүчний бүх хүмүүс худалдагдсан байна.
500 гаруй айлын доод тал нь урьдчилгаа гэж доод тал нь 15 сая, дээд тал нь 90 сая төгрөг өгсөн ч хүн байна. Тухайн үед хийсэн орон сууцны захиалгын гэрээ бий. Гэтэл энэ нь өнөөдөр ямар ч хамаагүй хүчингүй болчихсон.
Бидэнд осгож хөлдөж үхэх нь ч багадна. Хүний нутагт яаж зовж, зовлогоо зовоож олсон хэдэн төгрөгөө байрны урьдчилгаанд өгчихөөд өнөөдөр юу ч үгүй хохироод сууж байгаад гомдох юм.
Тиймээс бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бидэнтэй уулзаж, захирамж гаргаж, Д.Гүрсоронз гэж хүний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол энэ хүнд хууль хяналтынхан худалдагдсан байна. Бид нар үнэхээр дийлэхгүй байна. Жирийн ард иргэд гэхээрээ ингэж дээрэлхэж болдог юмуу.
Залилангийн хэрэг хийсэн нь баримтаар нотлогдож байхад Баянзүрх дүүргийн прокуророос хэрэг хийгээгүй хүнийг цагдан хорилоо гээд батлан даалтад гаргасан юм билээ.
Уг нь бол энэ хүнд цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад асуудлыг нь прокурорт тавихаар хэрэг хийгээгүй байна гээд батлан даалтад гаргана гэсэн чинь юу гэсэн үг юм бэ. Улайм цайм залилан хийсэн байхад өмгөөлөгч Оргил нь ирж бидэнтэй уулзахдаа “ Энэ бол луйвар бишээ” гэж доромжилсон.
Бас нэг зүйлийг онцлоод хэлэхэд, Монгол Улсын хууль, хүчнийхэн, шүүх прокурорынхон мөнгөтэй хүнд биеэ үнэлдэг болжээ. Бид цөхрөнгөө барж байна. Цаашид эцсээ хүртэл тэмцэнэ өлсөнө. Хамаг юмаа алдсан хүмүүст дахиад алдах юм байхгүй. Бид ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж олсон мөнгө болохоос хэн нэгнийг авлигадаж олсон мөнгө биш юм. Тиймээс эрүүл мэнд амь насаараа хохирсон ч хамаагүй тэмцэнэ, тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, 500 гаруй иргэнийг хохироосон Д.Гүрсоронз, түүний төрсөн эгчтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах болно.
Ийм их мөнгө идсэн байхад яагаад хууль хяналтынхан өмгөөлж хамгаалаад байгаа юм бэ. Харин ч хуулийнхан анхааралдаа авч хэргийг шийдвэрлэж, иргэдийг хохиролгүй болгомоор байна. Бид өгсөн мөнгөө эргүүлж олж авмаар байна” гэлээ.
Цагдаа, шүүхээр яваад ч бид ялагдаж байна. Энэ хүн чинь хууль шүүхийнхнийг худалдаад авчихжээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч Энхжаргал гэгч “Та нар эвлэрэлийн гэрээ хийчих. Эвлэрвэл та нарт ашигтай” гэдэг. Энэ юу гэсэн үг юм бэ. Эвлэрээд яваад байвал хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болоод бид хохирсон хэвээрээ үлдэнэ.