| | USD/MNT 0₮

Л.ОТГОНБААТАР ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Цэргийн цол чимэг олгох "БҮХ ЦЭРГИЙН НААДАМ- 2020" барилдаан өчигдөр болж, барилдаанд зургаан спорт хорооны АЦЦБЗалуу 256 бөх зодоглон барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Сүлд спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, Цэргийн арслан цол хүртлээ.

Төв аймгийн Баян Чандмань сумын харьяат, Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Их шөвөгт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилчин спорт хороо, Хан Хэнтийн аваргууд дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрах, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, Завхан дэвжээний бөх аймгийн заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.

Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин спорт хороо, Ховд дэвжээний бөх, сумын заан Н.Амарсайхан, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүлд СХ, Увснуур дэвжээний бөх, сумын заан Г.Эрдэнэтогтох нар тав даван шөвгөрч Цэргийн начин цолд хүрэв.

Дашрамд дурдахад Л.Отгонбаатар нь бөхийн удамтай бөгөөд төрсөн ах нь Л.Шинэбаатар улсын начин, хүргэн ах Б.Гончигдамба улсын гарьд цолтой билээ. 

Цэргийн цол чимэг олгох "БҮХ ЦЭРГИЙН НААДАМ- 2020" барилдаанд зургаан спорт хорооны АЦЦБЗалуу 256 бөх зодоглон барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Сүлд спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, Цэргийн арслан цол хүртлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.