| | USD/MNT 0₮

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал товлогдов

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт товлогдлоо. Хэргийг сануулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон. Ингэхдээ Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатарын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ.

Шүүгдэгч Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ялаар тус тус шийтгсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт товлогдлоо. Хэргийг сануулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.