| | USD/MNT 0₮
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-наас 25-ны хооронд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах гэнэ.
Тодруулбал, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур 20, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангай уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-наас 25-ны хооронд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах гэнэ.