| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ БЗД-т НЭР ДЭВШИНЭ

Улс төр дэх ураг төрлийн холбоо энэ удаагийн аймаг, нийслэлийн сонгуулиар ч үргэлжлэх бололтой. МАН-аас Ерөнхий сайдын хүргэн, УИХ-ын даргын зөвлөх нэр дэвшсэн бол Ардчилсан намаас томоохон улс төрчдийн хүүхэд өрсөлдөх нь. Тодруулбал, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ууган хүү Эрдэнэ Баянзүрх дүүргийн зургадугаар тойргоос нэр дэвших эрхээ авч, эцгийнхээ замналыг үргэлжлүүлэх бололтой. Э.Эрдэнэ нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр ажилладаг юм.

Харин боловсролын тухайд, АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй. Төрийн бодлого, удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан аж.

Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм Шинжилгээний Ажилтан, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан бөгөөд өдгөө “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.

Улс төр дэх ураг төрлийн холбоо энэ удаагийн аймаг, нийслэлийн сонгуулиар ч үргэлжлэх бололтой. МАН-аас Ерөнхий сайдын хүргэн, УИХ-ын даргын зөвлөх нэр дэвшсэн бол Ардчилсан намаас томоохон улс төрчдийн хүүхэд өрсөлдөх нь. Тодруулбал, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ууган хүү Эрдэнэ Баянзүрх дүүргийн зургадугаар тойргоос нэр дэвших эрхээ авч, эцгийнхээ замналыг үргэлжлүүлэх бололтой. Э.Эрдэнэ нь АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр ажилладаг юм.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.