| | USD/MNT 0₮
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодрууллаа. Нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн 37 нь Ардчилсан намаас, найм нь МАХН-аас нэр дэвшинэ.
Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа хэлэхдээ “АН, Шинэ эвсэл, МАХН нэгдсэнээр УИХ болон орон нутгийн сонгуулийн тухай хуулийг засаж сайжруулах, шат шатны сонгуулийн булхай луйвар, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн аливаа оролдлого, албан тушаалтны үйлдэлд хариуцлага тооцуулах, иргэдийн сонгох сонгогдох, үг хэлэх эрхийг хамгаалах зоорилгоор харилцан санал хуваахгүйгээр бие биенээ дэмжин ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, АН-аас 37 нэр дэвшигч нэр дэвшиж байгаа тойрогт МАХН-аас нэр дэвшүүлэхгүй, МАХН-наас нэр дэвшигч өрсөлдөж байгаа 8 тойрогт АН-аас нэр дэвшихгүй” гэлээ.
МАХН-ын нийслэлийн хорооны дарга Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: -Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасны дагуу эвсэл байгуулж, оролцох хугацаа дууссан. Тэгэхээр эвсэл болж оролцохгүй. Монголд сонгууль шударга явагдахаа больжээ гэдэгт бид санал нэгдсэн юм. 2012 оноос хойш буюу төрийн албан хаагчид сонгуулийн хороонд ажилладаг болсноор өнөөдөр манайд ардчилал байхгүй болох эхлэл тавигджээ. Монголд улс төрийн намууд төр буюу эрх баригчидтай, бусад нь төрийн байгууллагуудтай өрсөлдөж байна. Иргэн Б өөрийн мөнгөөр сонгуульд өрсөлддөг, эрх баригчид төсвийн хөрөнгийг нэр дэвшихдээ зарцуулж буй. Ийм хүч тэнцвэргүй тулаанд улс төрийн бусад нам хамтран ардчилал, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулахын төлөө ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс сонгуульд хамтран оролцоно. Ингэхдээ нэг тойрогт эрх баригч нам болон сөрөг хүчин болох биднээс аль нэг нь л нэр дэвших юм.
ШУУД ҮЗЭХ:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодрууллаа. Нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн 37 нь Ардчилсан намаас, найм нь МАХН-аас нэр дэвшинэ.