| | USD/MNT 0₮
УИХ-ын ээлжит сонгууль дуусч орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Боловсорсон, мэргэшсэн хүчнээр цус сэлбэж, ялалт байгуулсан МАН энэ удаад ч мөн уг “тактик”-аа хэрэгжүүлэх бололтой.
Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Бид энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөгчдийг нэр дэвшүүлэхдээ эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай байх зарчмыг иш үндэс болголоо. Мөн нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх шаардлагад нийцүүллээ” хэмээн онцолсон.
Нэр дэвшигчдийг мэргэжлээр нь авч үзвэл эрх зүйч-10, улс төр судлаач-12, багш-4, инженер-5, эдийн засагч-5, нисгэгч-1, эмч-1, програмист-2, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн-5, хөгжлийн судлаач чиглэлээр мэргэжил эзэмшсэн-1 тус тус байна.
Тэгвэл бид энэ удаад нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг цувралаар танилцуулж байна.
Баянгол дүүрэг (6 мандаттай)
1 дүгээр тойрог: Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар
2 дугаар тойрог: Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн
3 дугаар тойрог: М.Мэндбаяр, Б.Сэмжидмаа
Д.ИХБАЯР - Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал
Ө.СУМЪЯАБААТАР - Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.
Ж.БАТБАЯСГАЛАН - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. 2004 оны долдугаар сараас 2006 оны долдугаар сар хүртэл УИХ-ын Тамгын газар,
Г.ГАНГАМӨРӨН - Гарамгай баатар Л.Дандарын ууган хүү Д.Ганбаатарын бага охин.
М.МЭНДБАЯР – Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
Б.СЭМЖИДМАА - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга бөгөөд Олон нийт төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
Чингэлтэй дүүрэг (4 мандаттай)
16 дугаар тойрог: Н.Батсүмбэрэл, Б.Мөнхбат,
17 дугаар тойрог З.Төмөртөөмөө, Л.Ариунтуяа
Н.БАТСҮМБЭРЭЛ - НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж буй. дурьдвал 2006-2010 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаас гараагаа эхэлж, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, 2007-2010 онд нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан, 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2011-2012 онд МҮХАҮТ-д хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Мөн 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2013-2016 онд МАН-ын Улс төрийн бодлогын газарт ахлах ажилтан, 2016-2018 онд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга, 2018 онд МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Б.МӨНХБАТ - Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа. 002-2004 Чингэлтэй дүүргийн 23-р сургуульд Физикийн багш, 2004-2008 Чингэлтэй дүүргийн ЗДТГ мэргэжилтэн, 2008-2009 Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга, 2009-2011 Чингэлтэй дүүргийн засаг даргын Нийгмийн хэлтэсийн дарга, 2011-2013 Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга, 2013-2013 Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга, 2013-2016 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
З.ТӨМӨРТӨӨМӨӨ - УИХ-ын дарга Г.Занданшатарын хэвлэлийн зөвлөхөөр ажиллаж байгаа.
Л.АРИУНТУЯА – Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны гишүүн юм.
ЦУВРАЛ 1: БГД, ЧД-т МАН-аас нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?