| | USD/MNT 0₮
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгыг ашиглаж, арвин их орлоготой ажиллах болсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-ийн талаар монголчууд мэддэг болсон. П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-д хүдрийн овоолгыг ашиглуулахаар өгч “Эрдэнэт үйлдвэр”-т хүнд хор уршиг учруулсан хэргээр тус үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн ял сонсч мэдэхээр болоод байна.
Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт”ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан. Энэ үйлдэлтэй хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Одоо хэргийг прокурор хянаж байна. Хэрвээ энэ хэрэг шүүхэд шилжиж, шүүх Ц.Даваацэрэнг буруутай гэж үзвэл П.Цагааны өмнөөс ял эдлэх болж байна гэсэн үг.
Тэгвэл "Ачит ихт"-ийн түүхийг товч дурдъя.
“Ачит Ихт” ХХК-ийг Я.Саранчимэг гэдэг хүн 100 хувийн эзэмшилтэйгээр 2009 оны зургадугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. 2010 оны хоёрдугаар сард В.Цамба “Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийн эзэмшигч, ерөнхий захирал нь болжээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригтой төслийн гол гэрээг зурж байв.
2010 оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч болов.
Улмаар 2010 оны есдүгээр сарын 27-нд “Ачит Ихт” ХХК-ийн 75 хувь нь “Степпкупер” ХХК-д шилжжээ. Ингэж явсаар 2014 оны наймдугаар сард П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг 22 хувь, арванхоёрдугаар сард дахин 22 хувийг авсан байна. 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр “Степпкупер” ХХК нь “Ачит Ихт” ХХК-ийн 78 хувийг, наймдугаар сарын 31-ний өдөр “Цаглавар” ХХК 22 хувийг эзэмшдэг болсон.
2014 оны гуравдугаар сарын 7-ноос хойш П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, түүний дүү Д.Жаргалсайхан дэд захирлаар нь ажиллаж байгаа юм. “Ачит Ихт” ХХК-ийг хуваагаад эзэмшчихсэн “Степпкупер”, “Цаглавар” компаниудын хувьд дийлэнх буюу 78 хувийг нь эзэмшиж байгаа “Степпкупер” ХХК-ийг 2010 оны есдүгээр сарын 10-нд П.Цагааны хүү Мөнхтүвшин 51 хувийг, Д.Бадамдаш 49 хувийг нь эзэмшиж үүсгэн байгуулж байжээ. Харин “Степпкупер” ХХК-ийн 49 хувь 2014 оны гуравдугаар сард П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгт шилжсэн. 2016 оны наймдугаар сард энэхүү 49 хувийг Даяндоржийн Эрдэнэцэцэгт үлдээж, 51 хувийг нь П.Цагааны хүү Мөнхтүвшингийн нэр дээр шилжүүлсэн байна.
2017 оны нэгдүгээр сарын дундуур П.Цагаан “Степпкупер” ХХК-ийн 25.5 хувь, хүү Ц.Мөнхтүвшин нь 25.5 хувь, харин 2018 оны наймдугаар сарын эхээр эхнэр Д.Эрдэнэцэцэг, охин Ц.Номундарь хоёр нь тус бүр 24.5 хувийг эзэмшдэг болжээ.
“Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийг эзэмшдэг “Цаглавар” ХХК нь 2016 оны наймдугаар сарын 11-нд байгуулагджээ. Тус компанийг 2016 оны наймдугаар сарын 29-нөөс хойш П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг 100 хувь эзэмшиж байна. “Цаглавар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Өлзийжаргал ажилладаг аж.
Үүнээс гадна “Ачит Ихт” ХХК-ийн охин компани “Ачит зэс” ХХК гэж бий. “Ачит Зэс” ХХК-ийг “Ачит Ихт” ХХК 100 хувь эзэмшдэг. Энэ компани 2018 тавдугаар сарын 18-нд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа гаргах, санхүүгийн тусгай зориулалтын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж байжээ.
“Ачит Ихт”-ийн цаасан дээрх түүх товчхондоо энэ.
ЭХ СУРВАЛЖ: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ - http://unuudur.mn/post/128884/
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгыг ашиглаж, арвин их орлоготой ажиллах болсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-ийн талаар монголчууд мэддэг болсон. П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-д хүдрийн овоолгыг ашиглуулахаар өгч “Эрдэнэт үйлдвэр”-т хүнд хор уршиг учруулсан хэргээр тус үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн ял сонсч мэдэхээр болоод байна.