| | USD/MNT 0₮

ВИДЕО: Хотын дарга асан С.Амарсайхан жижиг дунд бизнесийнхнийг дээрэмдэж байна гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан жижиг, дунд бизнесүүдийнхнийг дээрэмдэж, газрыг нь булааж байгаа талаар “Нар-Мон” ХХК-ийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, С.Амарсайхан нь 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Нар-мон” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Тус компани нь газраа 2011 оноос хойш ашиглаж ирсэн бөгөөд төрийн бүх шатны байгууллагуудын шийдвэр, тогтоомжид нийцүүлэн ажиллаж ирсэн хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Иймд нийслэлийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандахаа илэрхийллээ.

Мөн С.Амарсайханыг тухайн үед албан тушаалаа урвуулан ашиглаж, өөр компанид давуу эрх олгон шилжүүлсэн байж болзошгүй хэмээн хардаж буйгаа ч илэрхийллээ.

ШУУД ҮЗЭХ: 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан жижиг, дунд бизнесүүдийнхнийг дээрэмдэж, газрыг нь булааж байгаа талаар “Нар-Мон” ХХК-ийн төлөөллүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, С.Амарсайхан нь 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Нар-мон” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Тус компани нь газраа 2011 оноос хойш ашиглаж ирсэн бөгөөд төрийн бүх шатны байгууллагуудын шийдвэр, тогтоомжид нийцүүлэн ажиллаж ирсэн хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Иймд нийслэлийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандахаа илэрхийллээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.