| | USD/MNT 0₮
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээрх төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Дээрх хүмүүс нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулсан байдаг. Улмаар гэрээний төлбөр болох их хэмжээний ам.долларыг дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан хүлээн авч, завшсан байж болзошгүй хэрэгт тэднийг шалгаж байгаа. Уг хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Прокурорын эх сурвалжууд “Т.Пүрэвдаш, С.Ариунболд, Ц.Орхонсүрэн нарыг 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин хөрөнгө завшсан байж болзошгүй гэх хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол үйлдэн АТГ-т шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дараа сарын сүүлч гэхэд дуусах байх” гэсэн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дээрх төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.