| | USD/MNT 0₮

Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьж яваад ОСОЛ гаргаж, дөрвөн хүн гэмтжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Мэдээлэл шуурхай удирдлагын төв нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Ослын улмаас 13 хүн гэмтсний 8 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, энэ сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтын бүсэд асфальтан замд North Benz маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай эрэгтэй Д-гийн амь нас  хохирсон, 

Мөн 06-ны шөнийн 01 цаг 50 минутын үед БЗД-ийн 10-р хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолдож, ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т, зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж ажилласан  байна. мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвлар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг анхааруулж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Мэдээлэл шуурхай удирдлагын төв нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Ослын улмаас 13 хүн гэмтсний 8 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.