| | USD/MNT 0₮
Албан тушаал, эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ЖДҮ-г хөгжүүлэх сангаас их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутгагдаад буй ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй долоон хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж байна. Урьдчилсан хэлэлцүүлэгт Б.Батзориг өмгөөлөгчийн хамт оролцож байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.1.2-т заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан", 22.4-т заасан "Хахууль авах", 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.