| | USD/MNT 0₮

Хүүхэд харах үйлчилгээний эрсдлээс сэргийлэх зорилгоор ШӨХТГ-аас ЗӨВЛӨМЖ хүргүүллээ

Энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй. Учир нь хоёр настнуудын 60-70 хувь нь цэцэрлэгт явж эхлээд удалгүй ханиад томуугаар өвчилдөгтэй холбон тайлбарлаж буй юм. Улмаар УИХ-ын эмэгтэй гишүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болсноо зарлаж, төсвийн тодотголд энэ үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөг суулгаад байгаа.

Үүнтэй зэрэгцэн 80 мянга орчим ээж хүүхдээ харж гэртээ суулгүй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо гэж харах нэгэн байхад хоёр настай хүүхдийг цэцэрлэгт явуулбал өвчлөөд, хүүхэд харах үйлчилгээнд явуулбал өвчлөхгүй гэсэн үг биш. Стандартын бус байранд, мэргэжлийн бус хүмүүст хүүхдээ даатгаснаас ямар ч эрсдэл үүсч болзошгүй. Хэрэв хүүхэд гэмтэж бэртэх, улмаар өвдөх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Боловсрол, шинжлэх ухааны яаманд зөвлөмж хүргүүлжээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар "Хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор цэцэрлэг, сургуультай холбоотой гомдол мэдээллүүд их ирж байна. Тиймээс хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг хангах, хүүхэд харах ажилтнуудыг сэтгэцийн шалгуулах, эдгээр байгууллагуудад хяналт тавьж ажиллах зэрэг дараах зөвлөмжийг болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БШУЯ-нд хүргүүлсэн гэв.

Энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй. Учир нь хоёр настнуудын 60-70 хувь нь цэцэрлэгт явж эхлээд удалгүй ханиад томуугаар өвчилдөгтэй холбон тайлбарлаж буй юм. Улмаар УИХ-ын эмэгтэй гишүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болсноо зарлаж, төсвийн тодотголд энэ үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөг суулгаад байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.