| | USD/MNT 0₮

Улаанбаатар хотод БОРОО орохгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 6-8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.