| | USD/MNT 0₮
Улсын ургацын комиссоос 2020 оны ургацын урьдчилсан мэдээллийг өнөөдөр ХХААХҮЯ-аас танилцууллаа. Урьдчилсан дүнгээр 513 мянган тонн үр тариа, 487.6 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн урьдчилсан төлөв гарсан.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад улаанбуудай 80 мянга, төмс 46.2, хүнсний ногоо 19 мянган тоноор илүү байх төлөвтэй байна. Урьдчилсан блансаас харахад энэ хэрэглээгээ бүрэн хангах хэмжээний улаанбуудай хурааж авахаар байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна.