| | USD/MNT 0₮

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 7 ӨРХӨД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн.

 

 Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн, олон хүүхэдтэй 5 өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж, 90 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлж, 3 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өгсөн.

 Тэгвэл “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр” төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн 5 дүүргийн 7 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өглөө.  

 Энэхүү үйл ажиллагаанд Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг,  оролцлоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.