| | USD/MNT 0₮

АТҮТ-ийн хоёр албан тушаалтныг авлигын хэргээр цагдан хорьж, шалгаж байна

Авто тээврийн үндэсний төвийн хоёр мэргэжилтнийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа гарагт саатуулсан гэх мэдээлэл байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Хоёр мэргэжилтнийг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Тодруулбал, АТҮТ-ийн бүртгэлийн тасгийн дарга Ч.Болор, АТҮТ-ийн Лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг нарыг албан тушаалаа ашиглаж авлига авсан байж болзошгүй гэж үзэн гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажлын байрнаас нь баривчилжээ. Энэ хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.

Ер нь АТҮТ-ийн холбогдох дарга нар болон мэргэжилтнүүдийг С зөвшөөрөл гаргаж өгдөг асуудал болон урд нүүрс тээвэрт том машин явуулах компани байгуулах нэрийдлээр Хятадуудаас болон монголчуудаасаа авлига хээл хахууль авдаг хэрэгт шалгаж байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолууд гарч байсан удаатай. 

АТҮТ-ийн бүртгэлийн тасгийн дарга Ч.Болор, АТҮТ-ийн Лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг нарыг албан тушаалаа ашиглаж авлига авсан байж болзошгүй гэж үзэн гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажлын байрнаас нь баривчилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.