| | USD/MNT 0₮
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох авлига, албан тушаалын хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байна гэх мэдээллийг "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын эрх мэдэл, албан тушаалаараа яаж бусдаас мөнгө, хөрөнгө дээрэмдэж, насаараа бизнес хийлгүй тэргүүн баян болсныг илчилж, хөдөлшгүй баримтаар нотолж, дээрэмдүүлсэн асуудлаараа АТГ-т хандаад 3 жил шахуу боллоо... Гэтэл өнөөдөр зарим сэтгүүлчдийн жиргээнээс уг хэрэг хэрэгсэхгүй болсныг мэдлээ. Бүр 2020 оны долоодугаар сарын 10-нд. Гомдол гаргах 14 хоногийн хугацаатайгаар?
Энэ бол АРДЧИЛАЛ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, ШУДАРГА ЁС, ХУУЛИЙН ӨМНӨ ХҮН БҮР ТЭГШ гэдэг ойлголтууд байхгүй гэдгийн бодит баталгаа! Өнөөдрийн эрх баригч нарт ямар их итгэж, хэлсэн ярьсан ШУДАРГА ЁС нь мандаасай гэж бүх ард түмнээрээ уухайлав даа.
Эрх зүйт төр ингэж мөхөх ёсгүй! Иргэн бүрийн далд ухамсарт хүсэж, дутагдаж байдаг ШУДАРГА ЁС устаж арилахгүй! ХААН Ч ХАЛААТАЙ!! ЭЗЭН Ч ЭЭЛЖТЭЙ. ҮНЭН ӨНӨ МӨНХ!! ҮНЭН ЯЛНА" гэжээ.
Хэргийн тухайд тодруулбал, Монгол Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын хахууль авсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан. Тодруулбал, тэрбээр Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогдсон. Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн саналтайгаар хэрэгсэхгүй болгохоор Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газар саналыг хянаж үзээд Д.Дорлигжавт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад сураггүй болсон юм. Тэгвэл энэхүү авлигын хэрэг нь хэрэгсэхгүй болжээ.
Монгол Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын хахууль авсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан. Тодруулбал, тэрбээр Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан.