| | USD/MNT 0₮

Улсын хэмжээнд ургац хураалт 40 хувьтай байна

Улсын ургацын комиссын хурал өнөөдөр боллоо. Энэ жил улсын хэмжээнд 512 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 40 хувьтай байна. 

Мөн Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлжээ.  Энэ хүрээнд Төмөр замын Улаанбаатар өртөөний  баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг арваннэгдүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулж байгаа юм байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат “Энэ жилийн ургацын урьдчилсан  балансын хувьд  улаан буудай 487 мянган тонн, төмс 237 мянган тонныг хурааж авна. Энэ нь  дотоодын хэрэгцээг 100 хувь хангана. Мөн тосны ургамал 32.8 мянган тонн, тэжээл 109.4 мянган тонныг хурааж авах төлөвтэй байна. 

Ургац хураалтын хувьд 7-10 хоногт цаг агаар хэвийн байвал ургацаа хураан авахад хүндрэл учрахгүй. Харин ажиллах хүчний хувьд хууль зүйн сургууль, хөдөө аж ахуйн их сургууль бусад  коллежуудаас оюутан гаргаж аймгуудын хөдөө аж ахуй газруудаар дамжуулан оюутан сурагчдаас ажиллах хүч авах боломжтой" гэлээ. 

Хөдөө аж ахуйг дэмжих санг түшиглэн 142 мянган тонн улаан буудай хадгалах боломжтой бөгөөд улсын хэмжээнд 512 мянган тонн улаан буудайг хадгалах агуулах бэлэн байгаа аж.

 

Энэ жил улсын хэмжээнд 512 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 40 хувьтай байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.