| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 25.7 сая хүн өвчилж, 866 мянган хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 245 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Есдүгээр сарын 2-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 354 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байгаа. Есөн хний биеийн байдал хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна” гэв.