| | USD/MNT 0₮
Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар хувийн хэвшлийн газар руу халдаж, газрыг нь дээрэмдэж авсан байна.
Тодруулбал, Шөнийн зах худалдааны төвийн эзэн М.Хүрэлсүхийн Амгалан дахь 25 жил эзэмшсэн газар, агуулахын аж ахуйг булаан газрыг нь хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
Улмаар үл хөдлөх хөрөнгө болон агуулахуудыг буулгахаар мэдэгдэл өгч, газрыг нь өөр компанид шилжүүлэхээр болжээ. Эрх зүйт нийгэмд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын олон жилийн хөдөлмөрийг дээрэмдэж, хувийн өмчид халдаж байгаа нь зүйд нийцэхгүй.
Үүгээр нийслэлд хувийн өмчийг төрийн мэдэлд дээрэмдэж авах ажил эхэлж байна хэмээн олон нийт болон газар эзэмшиж байсан компанийн зүгээс үзэж байгаа юм. Эрх баригчид ЖДҮ-чдийн боломжийг хулгайлдаг байсан бол одоо жижиг дунд бизнесүүдийг дээрэмдэх болж байгаад харамсах хүн олон байна.
Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар хувийн хэвшлийн газар руу халдаж, газрыг нь дээрэмдэж авсан байна.