| | USD/MNT 0₮

Тусгай үүргийн онгоцоор хоёр шарил ачиж ирснийг албаныхан нууцалж байна

Өнгөрсөн баасан гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор хоёр шарил ачиж ирсэн гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ. Тодруулбал, тус улсад тусгай үүргийн нислэг үйлдсэн онгоцоор 100 гаруй гадаад иргэн ирснээс гадна хоёр шарил авч ирсэн байна.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад "Биднийг нэг нэгээрээ мэдээлэл өгч байхыг болиулсан. Дээрээс тийм шийдвэр гарсан. Шарил ачиж ирсэн, ачиж ирээгүй гэх мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийхгүй" хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Харин МИАТ-д ажилладаг өөр албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Тус нислэгээр 100 гаруй иргэн ирснээс гадна хоёр шарил ирсэн. Тэр хоёр шарилыг буулгах гэж их цаг орсон" хэмээсэн юм. 

Сөүлээс тусгай үүргийн онгоцоор хоёр шарил ачиж ирснийг албаныхан нууцалж, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.