| | USD/MNT 0₮

Теле хичээлийн хуваарь

Энэ жил цар тахлын улмаас болж хичээлийг хоёр өдөр танхимаар гурван өдөр цахим буюу теле хичээлээр явуулах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан билээ. 

Тодруулбал, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, аюулт өвчин тархахаас сэргийлж хичээлийн зарим хэсгийг анги танхимдаа, зарим хэсгийг цахимаар үзэх зохицуулалт хийсэн юм.

Сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуульдаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө телевизээр хичээлээ хүлээн авч хичээн суралцаарай.

Есдүгээр сард өмнө үзсэн хичээлийг бататган сануулах, ойлгоогүй бол нөхөж ойлгуулахад багш нар нь анхаарах болно. Тиймээс есдүгээр сард телевизээр мөн л өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэх юм. Үзсэн хичээл байна гэж хойш суулгүй, анхааралтай үзэж, мэдлэгээ бататгаарай.

Сургуулиас гаргасан хуваарийн дагуу сургуульдаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө телевизээр хичээлээ хүлээн авч хичээн суралцаарай.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.