| | USD/MNT 0₮

Хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн. 2020-2021 оны хичээлийн жилийн анхны өдөр ийнхүү эхэлж байна. Хүүхэд бүрийн хоног тоолон, сэтгэл догдлон хүлээдэг баярт өдөр бол яах аргагүй мөн. 

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас сургууль цэцэрлэгүүд хичээлийн жилийн нээлтээ цомхон хүрээнд, тусгай журам, дүрмийн хүрээнд хариуцлагатай хийж байна. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлж байгаатай холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдрийн хичээл сургалтын нээлтийн үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөсний дагуу хичээлийн нээлт гэж хийхгүй юм. 

Тус зөвлөмжид, Сургалтын байгууллага бүр хичээлийн жилийн нээлтийг медиа, контент хэлбэрээр байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудас, дотоод сүлжээгээр зохион байгуулах нь зүйтэй.

Нээлтийн үйл ажиллагааны медиа, контентыг суралцагчдын нас сэтгэхүйд тохирсон, суралцах хүсэл эрмэлзэл төрүүлэхүйц, багш, ажилтан, эцэг эхчүүдийг онцгой нөхцөл байдлын үед үр дүнтэй хамтран ажиллахыг уриалсан агуулга бүхий сонирхолтой, бүтээлч хувилбараар бэлтгэхийг зөвлөжээ. Мөн нэг ангид 20 хүүхдийг нэг нэгээр нь суулгах бөгөөд маск бээлий өмсөхийг зөвлөж буй. Бас хүүхдүүдийг хоорондоо гар барихгүй, ноцолдохгүй байхыг, холын зайнаас харилцаж бие биетэйгээ мэндлэхийг уриалж байна. 

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа бол 1 сая гаруй хүүхэд, залуус танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээлдээ орж байна. 

Ийнхүү хязгаарлалт, хариуцлага дүүрэн шинэ хичээлийн жил эхэллээ. Хүүхэд багачууд маань эрүүл саруул байж сурч мэдэх их хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш нар маань сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе. 

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа бол 1 сая гаруй хүүхэд, залуус танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээлдээ орж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.