| | USD/MNT 0₮

Танилц:Сургуулийн ойр орчимд зарж худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүд

Эрүүл мэндийн яам болон БШУЯ-наас сургуулийн ойр орчимд зарж худалдахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байгаа билээ. ТҮЦ болон дэлгүүрүүд хүүхдүүдэд ямар ч хяналтгүйгээр хор зарна, хүүхдүүд ямар ч хяналтгүйгээр хор авч иддэг байсныг ийнхүү болиулж байгаа юм. 

СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ

1.Бүх төрлийн согтууруулах ундаа (архи, дарс, шар айраг)

2.Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

3.Энергийн болон спортын ундаа

4.Байгалийн бус өтгөрүүлсэн сироп, амт, өнгө, үнэр оруулж найруулсан шүүс, ундаа

5.Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 мл-т 10 г ба түүнээс их чихэр агуулсан байгалийн гаралтай жимсний ундаа (үзэм, нэрс, чацаргана, алимны ундаа гэх мэт)

6.Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль

Б.Амттан, зууш

7.Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) бүх төрлийн хатуу, зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой хүнсний бүтээгдэхүүн, мөхөөлдөс

8.Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн Бүх төрлийн чихэр ( үрлэн чихэр), хатаасан жимсийг жижиглэн болон ширхэгээр

9.Шаржигнуур төмс/ чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар

10.Шаардлага хангаагүй бохь (өнгө нь хувирдаг, хувирдаггүй XXL, 3D)

В.Боловсруулсан, хагас боловсруулсан хүнс, түргэн хоол

11.Хиам, зайдас зэрэг утсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн

12.Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон

13.Тосонд шарсан ширхэгийн хоол (хуушуур, пирожки, шарсан тахиа, төмс, боорцог)

14.Даршилсан, давсалсан, нөөшилсөн ногоо

15.Шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс

16.Шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 г-д 5 г-аас их ханасан өөх тос агуулсан бүх төрлийн хүнс

17.Транс тос агуулсан бүх төрлийн хүнс (шошгын мэдээллийг харах)

18.Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний болон дагалдах баримт бичиггүй, хаяг шошгогүй, буруу шошголсон, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан, хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүн

19.Үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа эсхүл хэрэглэж дуусах хугацаа тодорхойгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн

20.Бүх төрлийн халуун ногоо, хоол амтлагч гэх мэтийг хоригложээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.