| | USD/MNT 0₮

Улсын арслан Р.Пүрэвдагвын гэргий Н.Цэрэнлхам алдарт эхийн одон хүртжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сүхбаатар дүүргийн 409 ээжид “Эхийн алдар” одон хүртээсэн билээ. Тэдний дунд Архангай аймгийн Булган сумын харьяа Улсын арслан Р.Пүрэвдагвын эхнэр Н.Цэрэнлхам эхийн алдар одон зүүсэн байна. Түүний хувьд орос хэлний багш мэргэжилтэй бөгөөд арслангийн дөрвөн хүүхдийг төрүүлж, өсгөж, ийнхүү одонтой ээж болжээ. 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Р.Пүрэвдагва эхнэрээ одон зүүгээд Төрийн ордноос гарч ирэхэд нь цэцгийн баглаа барин, дөрвөн хүүхдийнхээ хамт угтжээ.

Дашрамд дурьдахад, 2016 оны улсын наадмыг үзүүр бөх Р.Пүрэвдагва төрийн наадамд дөрвөн удаа шөвгөрсөн билээ. Тэрбээр бөхийн удамтай бөгөөд эцгийн талаас гарьд цол хүртсэн Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, аймгийн арслан М.Бат-Отгон байдаг бол эхийн талаас Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат аймгийн арслан Н.Шатар зэрэг бөхийн удамтай ажээ. Харин аав Рэнцэнбямба бөхийн засуул юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сүхбаатар дүүргийн 409 ээжид “Эхийн алдар” одон хүртээсэн билээ. Тэдний дунд Архангай аймгийн Булган сумын харьяа Улсын арслан Р.Пүрэвдагвын эхнэр Н.Цэрэнлхам эхийн алдар одон зүүсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.