| | USD/MNT 0₮
"Чингис хаан" одонгийн эзэнг зарлах хэвлэлийн бага хурлын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ үеэр сэтгүүлчид давхар дээлтэй сайдуудын асуудал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Нийгмийн даатгалтын шимтгэл нэмэх хуулийн төсөлд хориг тавих эсэхийг тодрууллаа. Тэрбээр "Үндсэн хуулийн төсөлд давхар дээлтэй дөрвөн сайдын асуудал яригдаж байгаа. Гэхдээ УИХ хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн байгаа эсэхийг судалж байна. Хэрвээ байгүй бол хориг тавихгүй. Бараг 100 хувийн саналаар Үндсэн хуулиа баталсан хүмүүсийн хувьд давхар дээлтэй дөрвөн сайдын асуудалд дуртай байх шиг байна. Тэрнээс биш ҮНдсэн хуулийн бусад өөрчлөлтүүд дээр санал нийлж байгаа.
Харин Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэх хуулийн заалт дээр хориг тавихаар ажиллаж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэлийг хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн учраас техникийн хувьд хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийг 23 хувь дээр зогсоохоор хориг тавих гээд бэлтгэж байна" гэсэн юм.