| | USD/MNT 0₮

Ч.Энх-Амгалан: Энэ онд багтаан 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн

Маргааш хичээлийн шинэ жил эхэлнэ. Боловсролын салбарт сургуулийн хүрэлцээ болон бэлтгэл хэр байгаа талаар БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 сургууль, 45 цэцэрлэгийн өргөтгөл барилгын ажил дуусч, есдүгээр сарын 1-нд хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж.

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Энэ онд багтаан 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2020-2021 оны хичээлийн жилд сургуульд суралцах хүүхдийн суудлын тоо 14 мянга орчмоор нэмэгдсэн. Цэцэрлэгийн орны тоо зургаан мянгаар нэмэгдсэн байна.

Улсын хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 171 цэцэрлэг барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 45 нь ашиглалтад ороод байна. Ойрын гурван жилд багтаан цэцэрлэг, сургуулийн өргөтгөл барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн 104 барилгад засвар хийж, 92 хувийн биелэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засвар бүхэлдээ дууссан. Нийт 17 барилгын ажлын засварыг 2021 онд шилжүүллээ. Мөн есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт 14 барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 сургууль, 45 цэцэрлэгийн өргөтгөл барилгын ажил дуусч, есдүгээр сарын 1-нд хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.