| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит  мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар коронавирут халдвараар 25 сая 8 мянган хүн өвчлөөд байна. Харин 17 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн гурван хоногийн хугацаанд нэг сая хүн коронавирусын халдвараар өвчилсөн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3429 хүн ажиглалтад байна. Харин тусгаарлах байранд 301 хүн шинээр орж, 328  хүн гэрийн ажиглалт руу шилжсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид 678 хүнд хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Энэ сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 261 хүн, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 44 жолооч, эмч ажилтан гурван хүний анхны шинжилгээгээр коронавируст халдвар илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр зургаан хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хэвийн байгаа. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 61 хүнээс хоёр хүний биеийн байдал хүнд байна" гэв. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3429 хүн ажиглалтад байна. Харин тусгаарлах байранд 301 хүн шинээр орж, 328 хүн гэрийн ажиглалт руу шилжсэн байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 61 хүнээс хоёр хүний биеийн байдал хүнд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.