| | USD/MNT 0₮

Хүүхдүүдийг нийтийн тээврээр хичээлд нь зөөхгүй, хэт ачаалал өгөхгүй байхыг зөвлөж байна

Дэлхий нийтэд тархсан байгаа коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байна. 

Маргааш есдүгээр сарын 01 буюу хичээлийн шинэ жил эхэлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хөл хорионд орсон сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд хичээлд сургуульдаа явахаар болж байгаа. Гэхдээ нэг ангид хичээлд суух хүүхдийн тоо хязгаартай байгаа юм.

Ер нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж олон улсад хичээлийн шинэ жилийг хэрхэн эхлүүлэх талаар сүүлийн 14 хоног бэлтгэл ажил хийж байна. Мөн орон болгон өөр өөрийн гэсэн онцлогтоо тааруулж, хичээлийн шинэ жилийг эхлүүлж байгаа ажээ. 

Дэлхий дахинд авч байгаа арга хэмжээ гэвэл анги дүүргэлтийг багасгах, амны хаалт тогтмол хэрэглүүлэх, хүүхдийг зөв ханиаж найтааж сургах, хоорондын зай барьж, холоос мэндэлж сургах, сургуульдаа аль болох нийтийн тээврээр ирэхгүй байх зөвлөмжийг өгч байна. Мөн хүүхдийн дархлааг дэмжих, богино цагаар хичээллүүлэх, хүүхдэд хэт их ачаалал өгөхгүй байх тал дээр эцэг эх, багш нарт зөвлөмж өгч байна.

Хүүхдийн сэтгэл зүйн байдал сэтгэцийн байдлыг онцгойлон анхаарч, дархлааг нь дэмжиж, ачаалал өгөхгүйгээр энэ жилийн хичээлийг явуулах зөвлөмжийг хүргүүлжээ. Сурагчдыг аюулгүй тээврээр тээвэрлэх зөвлөмжийг өгч байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. 

 

Мөн хүүхдийн дархлааг дэмжих, богино цагаар хичээллүүлэх, хүүхдэд хэт их ачаалал өгөхгүй байх тал дээр эцэг эх, багш нарт зөвлөмж өгч байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.