| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК гашуун Сухайт авто зам ХХК-ийн удирдлагууд өнөөдөр тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, автозамын зорчих урсгалыг чөлөөллөө.
Иймд “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх болов.
Нүүрс тээврийн жолооч нар Засгийн газарт болон нүүрсний компаниудад
Уулзалт хэлэлцээрийн үр дүнд Эрдэнэс-Тавантолгой ХК, Тавантолгой ХК-иуд жишиг тарифыг мөрдүүлэх, үүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлыг Тээвэрчдийн хяналтын түр зөвлөл хариуцан ажиллахаар болов. Энэ зөвлөлд ЭТТ ХК, Тавантолгой ХК болон Баянзам тээвэрчдийн холбоо, Тээврийн жолооч нарын гэргий нарын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцон ажиллах юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 тоот тушаалаар батлагдсан тээврийн жишиг норм тарифыг хэрэгжүүлэх талаар нүүрс олборлогч компаниуд худалдан авагч талуудтайгаа ярилцан тохиролцжээ.
Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор томилох, С зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийн уртын тээвэрт шилжиж орохыг хориглох шийдвэрийг ойрын үед гаргах шаардлагыг тээвэрчид тавилаа.
Ийнхүү тээврийн жишиг тарифыг мөрдөхөөр зөвшөөрсөн компаниудын ачилт өнөөдрөөс хийгдэж, нүүрс тээвэр хэвийн горимд шилжлээ.