| | USD/MNT 0₮

ӨНГӨРСӨН ШӨНӨ ГУРВАН ИРГЭН УГААРТЖЭЭ

Угаартсан иргэдийн тоо тасрахгүй байна. Энэ сарын 16-17 нд шилжих шөнө нийтдээ 67 иргэн угаартлаа хэмээн дуудлага өгч эмнэлгийн анхан шатны болоод хэвтэх эмчилгээ үйлчилгээг авч байна. Харин өнгөрсөн шөнө Нийслэлд -30 градусын хүйтэн хонож, угаартсан иргэдийн тоо бага буюу гурван иргэн угаартлаа гэсэн дуудлагатай хоножээ. 

Угаартсан иргэдийн зүгээс 101, 102, 103 төвүүдэд цаг алдалгүй хандах боломжтой юм. 

Энэ талаар НОБГ, МХЕГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 16-18-ны өдрүүдэд 30 өрхийн 89 иргэн угаарын хийн хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хэмээн дуудлага ирүүлсэн. Үүнээс 38 нь хүүхэд байгаа бөгөөд одоогоор нэг иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлж байна. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед угаарын хийд хордох асуудал их гарна хэмээн иргэд санаа зовниж байсан ч дуудлагын тоо харьцангуй багасч байна. Иймд бид хүний амь нас эрсдэхгүй байх тал дээр онцгой анхааран, 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр: 2019 оны арваннэгдүгээр сарын 04-10-ны өдрүүдийн агаарын чанарын үзүүлэлтийг өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад PM10 тоосонцор 1.2 хувь, PM2.5 тоосонцор 1.9 хувиар тус тус буурсан. Харин хүхрийн давхар исэл хоёр дахин өндөр гарсан. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 1-нээс хойш агаарын чанарын төлөв байдлыг судлахад 1-2 дахин багассан нь ажиглагдсан. Хүхэрлэг хийтэй холбоотой янз бүрийн мэдээлэл сошиал орчинд цацагдаж байна. Энэхүү хий нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Ялангуяа өндөр настнууд болон хүүхдүүд илүү өртөмтгий байдаг. Шинж тэмдэг нь толгой нь өвдөх, зүрх судасны өвчлөл тусах зэргээр илэрдэг. 

НМХГ-ын орлогч дарга С.Даваасүрэн: Сайжруулсан түлш нь илчлэг өндөртэй, агаар сэлгэлтийг их шаарддаг. Энэ хэрээрээ өрөөн дэх хүчилтөрөгчийн агууламжийг багасгаж байдаг тул толгой өвдөх гэх мэт асуудлууд гарч байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ:

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.