| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байгаагаас нэгнийх нь бие хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 24 сая 173 мянган хүн коронавирусийн халдвар авч 828 мянган хүн эндсэн бол 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд наймдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн 259, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 19 жолооч, гадаад улс руу явах хүсэлт гаргасан 13 хүн, тусгаарлан ажиглах байранд ажилласан 19 эмч, ажилтан болон тандалтын зорилгоор цуглуулсан гурван хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт наймдугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд орж ирж, тусгаарлагдсан 64 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа есөн хүний шинжилгээ багтаж буй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 301 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 291 буюу 96.6 хувь нь эдгэсэн. Эдгэрсэн хүмүүсийн 33 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад байгаа бол 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 10 хүн эмчлэгдэж байна. Тэдэний есийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 24 сая 173 мянган хүн коронавирусийн халдвар авч 828 мянган хүн эндсэн бол 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.