| | USD/MNT 0₮

Согтуу жолооч осол гаргаж, ДӨРВӨН САРТАЙ НЯРАЙ амиа алджээ

Долоо хоног бүр авто ослоор 4-5 хүний амь эрсдэж, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа талаар албаныхан анхааруулсаар ирсэн. Түүнчлэн ЦЕГ болон Тээврийн цагдаагийн албанаас ижл бүр "Яараад яахав дээ", "Дураараа биш дүрмээрээ" зэрэг аяныг зохион байгуулж ирсэн ч автозамын ослын дуудлага мэдээлэл тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд, 2020 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1591 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 976 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсны хоёр хүүхэд байна гэсэн харамсалтай мэдээ байгаа аж.

Зам тээврийн ослуудыг дурдаж, энэ сарын 24-ний өдрийн 19.18 цагийн орчимд Төв аймаг Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 сартай, эрэгтэй А-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна

  • 25-ны өдрийн 11:20 цагийн үед Хөвсгөл аймгийн Их уул сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Л-ын амь нас хохирсон.
  • 25-ны өдрийн 13:15 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Юинганг маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй Х-н амь нас хохирсон.
  • 26-ны өдрийн 15:05 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолооч автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэй М-ын амь нас хохирсон.
  • 27-ны өдрийн 05:05 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 44 настай, эрэгтэй Ж-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Долоо хоног бүр авто ослоор 4-5 хүний амь эрсдэж, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа талаар албаныхан анхааруулсаар ирсэн. Түүнчлэн ЦЕГ болон Тээврийн цагдаагийн албанаас ижл бүр "Яараад яахав дээ", "Дураараа биш дүрмээрээ" зэрэг аяныг зохион байгуулж ирсэн ч автозамын ослын дуудлага мэдээлэл тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд, 2020 оны наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1591 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 976 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний 7 нь хүүхэд байна. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсны хоёр хүүхэд байна гэсэн харамсалтай мэдээ байгаа аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.