| | USD/MNT 0₮
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар сая хэлэлцэж, дөрвөн гишүүнийх нь хамт үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Ч.Содномцэрэн даргын хувьд тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон байгаа ажээ. Харин өнөөдөр болох чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын анхдугаар чуулган дээр хэлсэн үгэндээ “СЕХ маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. СЕХ-ны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн явц харууллаа.
Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна” гэсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар сая хэлэлцэж, дөрвөн гишүүнийх нь хамт үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.