| | USD/MNT 0₮

Цэцэрлэгт явах эрхгүй болсон хоёр настнуудад зориулсан ХОЁР тэрбум батлагдав

Дэлхий нийтийг хамарсан цартахалтай холбоотойгоор хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах боломжгүй болсон билээ.  Гэвч хоёр настай хүүхэдтэй 80-аад мянган ээж байгаа гэх судалгаа бий.  Нэгэнт хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй учир ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүндрэлтэй болоод байв. Харин өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх заалтыг төсвийн тодотголд тусгалаа.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Энэ үеэр Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм.

Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин нар уг саналын талаар тайлбар хийсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Ингэснээр Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг нэмж тусгагдахаар болсон юм.

Ийнхүү хоёр настнууд гэртээ цоожлогдохгүй, хүүхдээ хараад хөдөлмөр эрхлэх боломжгүй болох нь гэж байсан ээжүүд ажлаа хийх боломжтой болов. Хүүхэд харах үйлчилгээ нь сургуулийн өмнөх боловсрол олгохгүй бөгөөд аюулгүй орчинд,  хүүхдийг нь хооллож, ундлаж, унтуулах үүрэгтэй юм. Өглөө 09.00 цагаас орой 17.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай бөгөөд хүүхэд харах үйлчилгээний төвүүд салбарын яам болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт тавих ажээ. 

Ингэснээр Төсвийн тодотголын төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг нэмж тусгагдахаар болсон юм.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.