| | USD/MNT 0₮
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2020.08.28/ хаалтаа хийнэ. Найм дахь парламентын анхдугаар ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн билээ.
Ээлжит бус чуулганаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг есөн асуудлыг хэлэлцэхээр товлосон.
Энэ дагуу өнөөдөр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж, хаалтаа хийнэ гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2020.08.28/ хаалтаа хийнэ. Найм дахь парламентын анхдугаар ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн билээ.